Нүүрсний хулгайд нэрлэгдсэн МАН-ын таван гишүүн “лобби бүлэг“ байгуулснаа ЗАРЛАВ
АТГ-аас нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд 17 албан тушаалтын нэрийг зарласан. Үүнд МАН-аас таван УИХ-ын гишүүн нэрлэгдсэн юм. Тэд "Жинхэнэ хулгайчдаа зарла. Номхон тэмээг ноолоход амар гэгчээр, биднээр туг тахиж байна" хэмээн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд буй.
Тэгвэл энэ таван гишүүн буюу Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн нар УИХ-ын лобби бүлэг байгуулсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Бид хоёр чиглэлээр ажиллана. Нэгт авлигын асуудлыг хөндөн тавьж, нүүрсний хулгайг үнэн мөнөөр нь, сууриар нь илрүүлэх чиглэлд ашахаж ажиллана. Хоёрт, Засгийн газраас өргөн барьсан шүгэл үлээгчийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлуулна. Ингэснээр булхай, луйврыг мэдэж байгаа ард түмэн шүгэл үлээгээд, авлигачдаас хураасан мөнгөний тодорхой хувийг авдаг болно. Шүгэл үлээгээд ард иргэд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан ашиг авдаг байг" гэлээ.









