“Энканто” тауэрт гал гарч, 3-8 давхар ШАТЖЭЭ

2022 оны 12 сарын 16

Өнөө өглөө /2022.12.16/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Encanto tower"-ийн дөрөвдүгээрт давхарт гал гарсан байна. Нийслэлийн онцгой байдлын гал унтраах аврах анги галын дуудлагыг 10:21 минутад авч, Хан-Уул дүүргийн Гал унтраах аврах ангийн 14-р баг шуурхай очиж ажилласан байна.  

Тодруулбал, "Encanto tower" 16 давхар бөгөөд 3-8 давхарт дотор пасат галд өртсөн байжээ. Гал унтраах аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 11.26 цагт галыг бүрэн унтраасан байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
3
confuse an post
3
angry an post
643447
12 эможи

keyboard_arrow_up