СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан иргэн цасанд сууж, таван настай охины ХӨЛ ХАЙРАГДЖЭЭ

2022 оны 12 сарын 16

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс 220 км, сумын төвөөс 80 км/-т суудлын автомашин цасанд сууж, таван настай охины хөл хайрагджээ.

Торуулбал, энэ тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эрэгтэй/, С /41 настай, эрэгтэй/, Э /31 настай эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, М /8 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Митцүбиши Пусо” загварын автомашинтай цасанд сууж осголтын байдалтай /С хөл нь хайрагдсан/ байсныг 30 минут ажиллан татаж гарган Багануур дүүрэг рүү тээвэрлэн хүргэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643446
0 эможи

keyboard_arrow_up