Б.Отгон: Нүүрсний жинхэнэ хулгайчийн нэг нь Д.СУМЪЯАБАЗАР шүү дээ!!!

2022 оны 12 сарын 16

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудаснаа "Нүүрсний жинхэнэ хулгайчийн нэг нь Д.Сумъябазар шүү дээ!!!

Жинхэнэ хулгайчийн эрэлд мордоод буй нүүрсний хулгайг чинь жирийн хүмүүс хүрздээд,хормойлоод хил давуулчихдаггүй юм аа. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд УИХ, Засгийн газрын тогтоолоор хуйвалдаж, хулгайлдаг юм. Хулгайч нар чинь өнөөдөр бүгд төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байна. УИХ-ын гишүүн, хотын дарга магадгүй 3 өндөрлөг.... Нүүрс хэрхэн хулгайлдагийг өнөөдрийн хотын дарга Д.Сумьяабазар Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойд хэрхэн гар дүрсэн ганцхан жишээн дээр тайлбарлая.

2019 оны наадмаар биднийг морь, бөх гээд наргиж байх хооронд буюу 2019.07.09-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар 296-р тогтоол гаргажээ. Уг тогтоолд :

- “Эрдэнэс Тавантолгой “ компаний дэргэд шинээр охин компани байгуулах

- Шинээр байгуулагдах охин компанид Тавантолгойн ордын MV-011943 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Цанхийн зүүн хэсгийг шилжүүлэх

- Охин компаний хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн биржээр / IPO /арилжаалах тухай заажээ

Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” компаний охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэх компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Х.Наранхүүг томилжээ.

“ Эрдэнэс Тавантолгой майнинг” нь охин компани боловч “Эрдэнэс таван толгой” компаний бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар заажээ. Шинээр байгуулсан охин компанид өгөх Зүүн цанхи бол Тавантолгойн өрөм нь буюу дээд зэргийн чанартай нүүрсийг хамгийн бага зардлаар олборлох хэсэг нь юм.Нэг ёсондоо Тавантолгойн хамгийн ашигтай хэсгийг нь охин компани байгуулж байгаад дээрэмдэх ажлыг Д. Сумьябазар гардан хийхдээ “Эрдэнэс таван толгой” компаний 30 хувийг эзэмшигч Монголын иргэдээс асуулгүйгээр, бүр нууж байгаад хийсэн юм. Энэ бол цэвэр НҮҮРСНИЙ ХУЛГАЙ. Харин ч Тавантолгойн ажилчид,Байгаль орчны хуульчдын холбоо шүүхэд өгч байж энэ хулгайг зогсоосон. Д.Сумъяабазар нүүрс хулгайлахад боомт нь хүрэлцэхгүй байгаа учраас Өмнөговийн урдуур Цагаан дэл уулаар шинэ боомт нээж байгаад хулгайгаа үргэлжлүүлэх гэнэ. Уг боомтын Монгол талын бүтээн байгуулалтыг хийх нэрээр төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ компаниар Хятадуудаас урьдчилгаа мөнгийг нь авсан. Ажлаа хийгээгүй. Дээрхи бүгд баримттай учир намайг гүтгэлээ гэж майлж чаддаггүй юм л даа.

Нүүрсний хамгийн том хулгай нь Сү.Батболд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Д.Сумъябазар гээд ил цагаан байхад үхсэндээ жинхэнэ хулгайч хайгаад жүжиглээд байгаа юм бэ?" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
643433
16 эможи

Ah
2022-12-16 12:10
Төрийн дээр хулгайч нар нь сууж байхад яаж ч чадахгүй Ул царайлаад нүдэн дээрээ хамаг үнэт баялагаа хулгайлуулаад сууж бдаг тавилан юмдаа
Зочин
2022-12-16 11:54
Энэ нэг юү ч үзээгүй юү ч мэдэхгүй чадахгүй.бичиг үсэг ч мэдэхгүй юмыг бушуухан зайлуулаачээ.Нээг их том пизда энэ баас амьдрал мэдэхгүй ш тэй.тэгээд нэх талбай дээр гэр бариулахгүй юү юм бэ энүүний талбай юмуу энүүний гэр юмуу гуйлгачин пизда
зочин
2022-12-16 10:44
хууль шүүхийхэн нв арван хуруундаа алтан бөгж зүүцэн энэ 4 хулгайчыг гаргаж ирэхгүй байхоо африкийн ядуу буурай орон шиг
keyboard_arrow_up