АНХААР: Бямба гарагаас ихэнх нутгаар ЦАС ОРНО

2022 оны 12 сарын 15

2022 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

17-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643420
0 эможи

DR. LOUIS
2022-12-15 18:40
Та бөөрөө зармаар байна уу? Учир нь та бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу Санхүүгийн хямрал, та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд санал болгох болно Манай эмнэлэгт бөөр яаралтай авах шаардлагатай байгаа тул таны бөөрөнд сайн эсвэл 60176359983 руу залгана уу Имэйл: dr.louisclinic@gmail.com Вэбсайт: https://stlouishospital.business.site/ WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000USD
keyboard_arrow_up