СЗХ: “170 тэрбум, Монголбанк, Ипотекийн корпораци 400 тэрбум хууль бусаар ашигласан “
Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрээр, Монголбанк одоо ч энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Тус банкнаас 1 хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд 12 хувиар олгодог байгаад одоо 8 хувиар олгож байна. Монголбанк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн. Тэгсэн атлаа зээлийн хүүг 8-аас 6 хувь болгох ажлыг дэмжихгүй байна. МИК зөвхөн Төв банк, Засгийн газрын эх үүсвэрээр ипотекийн зээл олгох ёсгүй. Тэд санхүүгийн өөр эх үүсвэр бүрдүүлэн, зээл олгох ёстой. Төв банк үр ашиггүй зарцуулсан мөнгөө эргүүлэн авч, дараагийн зээлүүдийг санхүүжүүлэх ёстой. 20 орчим мянган өрх зээл авахаар хүлээж байна. Энэ зээл бүр наймаанд орсон шүү дээ" гэлээ.









