ПОДКАСТ : Архи ууж байгаагаа зөвтгөж явсаар бидний хэрэглээ даамжирдаг

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

"Өөрчлөлтийн хөтөч" ТББ-ын байгууллагын сэтгэл зүйч сэтгэл зүйч Ш.Ганаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Уянгатай “Хэрэглээний хүчирхийлэл гэж юу вэ?, “Архины зохистой хэрэглээ”” сэдвээр ярилцлаа. 

“Би архичин биш” энэ үг бидний олонход их танил сонсогдож байгаа байх. Ууж байгаагаа зөвтгөж явсаар бидний хэрэглээ даамжирдаг. Монголчууд ихэнхдээ хамаатан садан ах дүүтэйгээ амьдардаг. Бага наснаасаа согтуу томчуудын дуу хууртай болж байгаа байдлыг хажуугаас харж ажиглах хүүхдүүдэд энэ бүхэн хэвийн санагдаж эхэлнэ. Хүүхдийнхээ дэргэд архи уугаад зогсохгүй, өсвөр насны хүүхдүүдээ чихэр амттанаар хуурч архинд явуулна. Ийм л дүр зураг , тийм орчинд өсөж буй хүүхдүүд.

Архины хамааралтай айлд өсөж байгаа хүүхдүүд ямар хүн болж өсөж байгаа талаар ярилцах гэсэн юм. Би хэдэн жилийн өмнө ийм хүүхэдтэй уулзаж байсан. Ээж нь нэлээн архи уудаг.

Хүү надад ярихдаа: Ээж үргэлж согтуу архи их уугаад байхаар нь би гутраад “би танд хайргүй” гээд маргасан. “Би ээждээ хайргүй биш” согтуу ээждээ л хайргүй шүү дээ гэж хэлж байсан. Хүүхдүүд тухайн үедээ гэрийнхээ архидалтад бухимддаг хэр нь ойр дотно хүмүүсийг нь “архичин” гэж хэлүүлэх тун дургүй байдаг. Бусдаас нуухыг хүсэн ичгүүрээсээ болж янз бүрийн дүр эсгэж амьдарч байдаг. Архидалттай орчинд хүүхдүүд хамгаалалтгүй болдог. Тэдэнд хийж чадах зүйл байдаггүй.

Харин насанд хүрсэн хүмүүст энэ байдалтай тэмцэх, архидалтай хамааралтай хүнээ архинаас гаргах гэх сонголт хийх чадвартай байдаг. Харин хүүхдийн хувьд сэтгэхүй, санхүүгийн хувьд чадамжгүй, шийдвэр гаргах чадвар муу учир өөрийгөө илэрхийлж чадахгүй. Энэ байдлаас болж сэтгэл санааны хувьд хаагдмал гэмтэлтэй болно. Магадгүй насан туршийн амьдралд нь нөлөөлж  цаашид шийдвэр гаргахад хүндрэлтэй болж төлөвшдөг.  

Согтуу хөлчүүдээ агсан тавиад өглөө өөрийгөө өмөөрөх шартсан аав. Хань нь согтуу ирснээс болоод өөрийг нь хэрхэн хохироосон, санхүү мөнгөө хэрхэн үргүй зарцуулсандаа бухимдсан ээж.  Нөхрөө хэрхэн уулгахгүй байх вэ? гээд завгүй байх хооронд. Гэр бүлд анхаарал нэн шаардлагатай хүүхдийн эрх ашиг хөндөгдөж эхэлдэг. Нөгөө талаар архи уугаад аав, ээж нь согтуу ороод ирлээ гэхэд архи уугаагүй хань уусан хүнтэйгээ хэрүүл маргаан хийнэ энэ үед хүүхдүүд хохирдог. Гэхдээ дараа нь архи уусан аав нь маргааш нь эрүүл боллоо гэхэд эхнэр нөхрүүд хоорондоо эвлэрчихдэг.

Гэтэл урд өдөр болсон хэрүүл маргааныг харсан, үл хүндэтгэж байгааг харсан хүүхдүүд гайхаж цочирдоно. Хэний ч анхаарлын төвд биш тэрийгээ яаж шийдэж чадахгүй явсаар сүүлдээ хүүхдээ энэ хоёр маргаж л байдаг, ууж л байдаг гээд эрүүл бус орчинд тасарна. Сүүлдээ бүр гинжин холбоос үүсэх магадлал болж ирдэг. Гэвч ихэнх эцэг, эхчүүд хүүхдүүдээсээ уучлал гуйж чаддаггүй. Нөгөөтэйгөөр ээж нь өчигдөр айлгасан байх санааг нь зовоосонд уучлаарай гэж хэлдэггүй. Аав, ээж нар өөрсдөө үүсгэсэн зөрчил маргаандаа хүүхдүүдээсээ уучлал гүйхгүй орхичихдог. Сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ үлдчихдэг.

Хүүхдийг ямар хүмүүс хүчирхийлдэг вэ? 

Маш олон төрлийн хүмүүс хүчирхийлж байна. Бид нар бол боддог сэтгэцийн эмгэгтэй хүн л хүчирхийлдэг юм байна. Яг үнэндээ хүүхдийн бие махбодын хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг харахад бараг 99 хувьд нь ийм тодорхойлолттой хэвийн хүн байдаг. Бидний нийгэмд байгаа томоохон асуудал нь сэтгэцийн эмгэг байна. Нийгмийн тэн хагас нь сэтгэл зүйн асуудалтай стресстэй байна. Би хэзээ ч аав шигээ архичин болохгүй гэж хэлдэг хэр нь нэг л өдөр өөрөө архичин болсон байдаг. Нөхөр эхнэрээ загнаад эхнэр хүүхэд рүүгээ дайрдаг. Хүүхэд амьтан руугаа дайрна, эсвэл тоглоом руугаа дайрдаг. Энэ бүхэн цааш даамжирна. Дараа нь хүүхэд нь нас биед хүрч гэр бүлтэй болоод өөрийн хүүхэд рүүгээ дайрдаг. Энэ бүхний эхлэл нөгөө сэтгэлийн гэмтэлтэй архины давхар хамааралтай хүмүүс байх магадлал өндөр байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643376
0 эможи

Зочин
2022-12-14 21:25
Архи уусан хүмүүсийг залуу хөгшин.гэхгүй. нийгмээрээ жигшин зэвүүцэх хэрэгтэй хүн бүрэн эцэг болгон,эх болгон, ах,эгч,оюутан бүгд архинаас жигшинэд мөн ч.их мөнгө хэмнэнэ шүү. Ихэнх.хүмүүсийн амьдралыг.архи баллаж байгаа шүү.Манай ЕРӨНХИЙЛӨГЧ АРХИГҮЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛ.ГЭСЭН МАШ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ.ЕР НЬ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ ЕРӨӨСӨӨ НЭГ ЭЦЭГ ХҮН БАЙДАГ НЬ МАШ ИХ ТААЛАГДДАГ ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ МААНЬ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА МӨН Ч ОЛОН УУРХАЙ , ОРД, ҮЙЛДВЭР, ГАЗРЫГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ШҮҮ хүний хийсэн ажлыг мартдаг чинь хамгийн муухай.АН засаг барьж байхдаа.идэж.ууж хулгайлж л байснаас юу.хийсийн бэ
keyboard_arrow_up