УЕПГ: БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК-ийг хорт бодистой усаар байгаль бохирдуулсан гэм буруутайд тооцов

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Шинь Шинь” ХХК-тай холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцсон байна.

Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсан.

Улмаар газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672,652,394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулжээ.

Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /Байгаль орчныг бохирдуулах/ яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг энэ сарын 12-13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүхээс “Шинь Шинь” ХХК-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын хуралдааныг ажлын 5 хоногийн дараа хийхээр товложээ.

“Шинь Шинь” ХХК-ийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг завсарлуулж, ийнхүү дараагийн хурлын товыг тогтоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643355
0 эможи

keyboard_arrow_up