Зэвсэгт хүчний 40 гаруй эмэгтэй алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Суданыг зорьжээ

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны арванхоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн Өмнөд Судан улсыг зорьжээ.

Тодруулбал, мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр, хоёр дахь ээлжийнхэн арванхоёрдугаар сарын нэгний өдөр явсан бол гурав дахь ээлжийн офицер, ахлагч нар эх орноосоо морджээ. Энэ удаа ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цуврааны бүрэлдэхүүний нэг онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаа аж.

Тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643344
1 эможи

keyboard_arrow_up