ШУУД: Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлж байна
Улсын Ерөнхийн прокурорын газраас энэ сарын 05-ны өдөр "нүүрсний" гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай тогтоол гаргасан.
Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаал гарав. Уг тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсэг өнөөдрөөс Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явцын талаар
АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох, Гүйцэтгэх ажлын хэлтсийн нэгдүгээр орлогч Р.Лхагвасүрэн нар мэдээлэл хийж байна.