ПЕТРОВИС : 13 ШТС-аар Дизель түлшийг худалдаалж байна

2022 оны 12 сарын 13

Arslan.mn

Энэ долоо хоногт нөхцөл байдал ямар байгаа талаар нефть импортлогч Петровистой холбогдон тодрууллаа. Ялангуяа дизель түлш тасраад нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. 

“Петровис" компанийн зүгээс "Манай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд тасалдал үүсээгүй. Бид хэвийн үед ямар хэмжээгээр нөөцөө бэлддэг байсан тэр нөөцөөрөө л явж байсан. Гэвч улсад гаднаас нийлүүлж байгаа нөөцийнх нь хэмжээ багассан. Тэгэхээр бусад компаниудын нөөц ч багасаж таарна шүү дээ.

Ингэхээр яалт ч үгүй эрэлт бий болно. Зэргэлдээ хоёр ШТС байлаа гэхэд нэг нь байхгүй бол нөгөөхөөс нь худалдаа хийх эрэлт өснө. Ийм шалтгаанаар манай худалдан авалт нэмэгдсэн. Бид тээврээ гүйцэхгүй байсан. Хамгийн гол нь аюулгүйн нөөц болох эмнэлэг, цагдаа, онцгойгийн хэрэглээг таслахгүйн тулд өдөр бүр 500-1,000 литр түлшийг үлдээж дараагийн орлогод шилжүүлж байсан.

Өнөөдөр ч манай ШТС-ууд хэвийн түгээж байгаа. 13 ШТС-аар дизель түлшийг худалдаалж байна. Удахгүй есөн ШТС-д нэмж бууна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643309
0 эможи

keyboard_arrow_up