ШУУРХАЙ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Х.Нурлатыг нэг сар цагдан хорихоор болжээ

2022 оны 12 сарын 12

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг өнөөдөр хэлэлцээд Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татжээ.

Шүүх Баасан гарагт түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
643279
4 эможи

Зөв чанга ял өгөөрэй !!!! Жирийн ард түмэн 200 саяыг олохын тулд залуу халуун 16 жилээ зарцуулж байхад, луйварчид 4 хөн жил шоронд суугаад гараад ирдэг байж болохгүй!!! Бас хөрөнгийг хураах ёстой!! Битгий хайрла!!!
2022-12-12 23:01
Зөв чанга ял өгөөрэй !!!! Жирийн ард түмэн 200 саяыг олохын тулд залуу халуун 16 жилээ зарцуулж байхад, луйварчид 4 хөн жил шоронд суугаад гараад ирдэг байж болохгүй!!! Бас хөрөнгийг хураах ёстой!! Битгий хайрла!!!
Зочин
2022-12-12 16:12
төмөр замын эмнэлгиин дарагуйлагч дарга эркегулиин нөхөр нүүрсчин болжээСандалхааны охин муусайн казакууд гэж новшнуудыг төрөөс зайлуул
keyboard_arrow_up