ГХЯ: БНХАУ хилээ нээх тухай дипломат шугамаар МЭДЭГДЭЭГҮЙ

2022 оны 12 сарын 12

БНХАУ ирэх сарын 9-нөөс хилээ нээж, хөл хорионы дэглэмээ сулруулна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тэгвэл уг мэдээлэл албан ёсных биш бөгөөд урд хөрш хилээ нээх тухай мэдээлээгүй талаар ГХЯ-наас мэдээллээ. Тус яамны хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад "БНХАУ хилээ нээх тухай дипломат шугамаар, албан ёсоор мэдээлэх ёстой. Гэвч одоогоор энэ талаарх албаны мэдээлэл ирээгүй байна" гэсэн юм. 

"БНХАУ "Тэг Ковид"-той холбоотой бодлогоо сулруулах болсон тухай албаны мэдээ авсан тухайгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643274
0 эможи

keyboard_arrow_up