ЭЦА: Гашуунсухайт хилийн боомтоор 942 мянган тонн нүүрс илүү тээвэрлэсэн ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд орон нутгийн "Таван толгой" ХК-д хийсэн шалгалтын талаар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр
Тус ажлын хэсэгт нийт 62 албан хаагч ажиллаж байгаа ба цагдаагийн байгууллага доторх дэд ажлын хэсэгт 75 мөрдөн байцаагч ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийн зүгээс орон нутгийн гэх тодотголтой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2013-2017 оны хооронд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон тээвэрлэлт хийсэн байна.
Тэдгээр 296 компанийн 19 нь Монгол Улсын, 27 нь БНХАУ-ын аж ахуй нэгжүүд байна. Өөрөөр хэлбэл, 46 компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаад байгаа ба одоогийн байдлаар 942 мянган тонн нүүрс илүү экспортолсон гэсэн дүн гараад буй. Улсын хилээр нийт 32230 удаагийн давтамжтайгаар хоосон тээвэрлэлт явуулсан гэсэн дүн нэгтгэгдсэн болохыг энэ үеэр мэдээллээ.