Г.Азжаргал: 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан

2022 оны 12 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниас 15 хүнийг баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Мөн нүүрс худалдан авах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын С зөвшөөрөл олгохдоо бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 30 хүнийг яллагдагчаар татсан.

Яллагдагчаар татагдсан албан тушаалтан дотор улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа. Прокуророос зөвшөөрөл өгсөн нөхцөлд нэрийг зарлан” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643269
2 эможи

Зочин
2022-12-12 19:57
Нүүрс тээврийн жолооч нар маш хулгайч маш их хулгайлсан байгаа
keyboard_arrow_up