Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаар О.Ганбатыг ТОМИЛЛОО

2022 оны 12 сарын 12

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаар О.Ганбатыг томиллоо.

Тодруулбал, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар шилжүүлэн томилсон учир түүний оронд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа О.Ганбатыг томилсон байна.

Тэрбээр Хэнтий, Булган, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос хойш Тээврийн цагдаагийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643264
4 эможи

keyboard_arrow_up