СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс жагсагчид руу дайрч, ХҮЧ ХЭРЭГЛЭЖЭЭ

2022 оны 12 сарын 12

Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийн нэрийг зарлахыг шаардсан тайван жагсаал үргэлжилсээр байна.

Жагсаалд оролцогчид руу энэ сарын 10-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд дайрч,  хүч хэрэглэснийг цагдаагийн байгууллагаас шуурхай тогтоож,  шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. Халдлагад өртсөн иргэдийг цагдаагийн байгууллагаас эмнэлэгт хүлээлгэн өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зодоон хийсэн гэх 3 иргэнийг цагдаагийн байгууллага тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж, оройн цагаар жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
643262
5 эможи

Зочин
2022-12-12 20:11
МАНАН гийн тавиулууд уу. Арчаагүй новшнууд үхэхдээ гэж
keyboard_arrow_up