ФОТО : Иргэдийнхээ эрхийн төлөө цагдаагийн алба хаагчид 6 өдрийн турш 24 цагаар -30 хэмд үүрэг гүйцэтгэж байна

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд зургаа дахь өдрөө төв талбайд жагсаал, суулт хийж байна. Өнөө оройны байдлаар жагсагчдын зарим нь хононо хэмээн эсгийгээр хучин хэвтжээ. 

Жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиж, тайван замаар жагсаал хийх боломжийг нь олгохоор Цагдаа, дотоодын цэргийн хэдэн зуун албан хаагчид 6 дахь өдрөө 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдал үүрэг гүйцэтгэсээр байна. 

Гэвч эдгээр алба хаагчид өвлийн ид хүйтэн эдгээр өдрүүдэд шөнөдөө -30 хэм, өдөрт -20 хэмд тасралтгүй үүрэг гүйцэтгэж байгаа нь иргэн таны эрхийн төлөө ийнхүү ажиллаж байгаа гэдгийг санаарай. 

Иргэд өлсгөлөн зарласан ч, жагссан ч, үзэл бодлоо илэрхийлж суулт зарласан ч цагдаагийн алба хаагчид тэднийг даган давхар үүрэг гүйцэтгэж, цаг наргүй амаргүй нөхцөлд ажилладаг билээ. 

Иргэдийн зүгээс энэ удаагийн жагсаалд алба хаагчид маш сайн ажиллаж байгааг олон нийт цахим орчинд сэтгэгдлээ тасралтгүй илэрхийлсээр байна. Иргэдийнхээ ч, төрийнхөө ч аюулгүй байдлын төлөө цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хариуцлагатай үүргээ гүйцэтгэсээр байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643227
5 эможи

Иргэн
2022-12-09 23:55
Хэдэн төрийн албан хаагчид л хэцүү байх юм даа.хөөрхий.
keyboard_arrow_up