“Номин тав трейд“ ХХК-аас гомдол гаргахгүй бол ₮6.9 тэрбумын торгуулийг албадан төлүүлэх хүсэлт гаргана гэв

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

"Номин тав трейд" компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан талаар өмнө нь мэдээлж байсан.  

Тэгвэл тус компанитай холбоотой асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "30 хоногийн өмнө "Номин тав трейд" компанид өрсөлдөөнийг хязгаарласан, нийтийн ашиг сонирхолд харшилсан гэрээ хэлэлцэл хийдэг гэсэн үндэслэлээр 6.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан.

Хямд үнийн баталгаа гэдэг нэрээр доод үнийг тогтоож, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэн торгуулийн арга хэмжээ авсан юм. 

Ингээд албан даалгаврыг 30 хоногийн хугацаатай хүргүүлсэн. Тус компаниас өнөөдрийн байдлаар ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй. Шүүхэд гомдол гаргасан гэдэг нь одоогоор бидэнд мэдэгдээгүй байна. Мөн шийдвэрийн биелэлтийг хангаагүй. Тиймээс ирэх долоо хоногт шүүхээс Номин компани гомдол гаргасан эсэхийг тодруулна. Хэрвээ гомдол гаргаагүй бол Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргана" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643222
0 эможи

keyboard_arrow_up