Нүүрсний хэрэгт холбогдсон гаалийн улсын байцаагчийг нэг сар хорихоор болж, Х.Нурлатад холбогдох шүүх хурлыг хойшлуулав

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой” ХК-нд Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцжээ.

Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарыг яллагдагчаар татсан байна.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С-ыг шүүхээс нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Харин Х.Нурлатыг цагдан хорих арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, ирэх Даваа гарагт хийхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
643220
2 эможи

эрка
2022-12-10 17:52
Хилээр гарах хугацаа өгөөд байгаа юм уу хааша юм. Шууд хорь
Зочин
2022-12-09 15:54
Одоо ажиллаж байгаа бүх шүүгчидийг огцруулаад хуулийн сургууль төгссөн залууст номыг нь бариулаад томилж байж л шударга ёс тогтоно доо.
keyboard_arrow_up