Р.Эмүжин: Айж чичрээд байлгүй, ард түмнийхээ хүчийг ашиглаад хулгайчаасаа САЛДАГ л ЦАГ даа

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Айж чичрээд байлгүй, ард түмнийхээ хүчийг ашиглаад хулгайчаасаа салдаг л цаг даа.

Цаг хугацаа өнгөрөх тусам залуусын жагсаал жинхэнэ хүсэл зоригийн нэгдэл болж, захиалагч гэж хардагдаад байгаа талуудыг шахан гаргах, шаардлагаа шударга үнэний хэмжүүрт ойртуулах боломж харагдаад л байгаа юм даа.

Нүүрсний хулгайчийг илрүүлж, хулгайн явц, аргыг дэлгээтэхвэл үүнд хамаатай том сүлжээ илэрнэ. 48 их наядын хулгайг ямраар ч бодсон цагдаа, хүчний байгууллагын эрх мэдэл бүхий төлөөлөл, улс төрийн өндөр албан тушаалтан, гаалийн холбогдох эрх мэдэлтэн, бизнесийн зарим холбогдогч нартай хамтарч байж хийнэ. Энэ луйврын баг нь бүхэл бүтэн сүлжээ үүсгэж, мафийн зохион байгуулалтанд орж байж тасралтгүй ажиллана, зогсолтгүй зөөнө.

Засгийн газар, ҮАБЗ-ийн тухайн үеийн шийдвэрээр нууцын зэрэглэлд оруулсан нүүрс, төмөр замтай холбоотой гэрээнүүдэд тодорхой байж байгаа даа, гол сэжүүр тэндээс гарч ирнэ. Ард түмэн ингэж дэмжиж, доргиож байхад уг нь энэ их хүчийг түшиглээд нүүрсний хулгайн сүлжээ, холбогдох албан тушаалтнуудыг ил тод зарлаад, шалгая гэж үнэхээр хүсвэл эл жагсаал шиг том боломж хаана байхав? Түмэн нь төрдөө боломж олгоод байхад түшиж аваад зоригтой, шийдвэртэй хөдөлж, зарим хүний оймсыг гозолзуулж байгаад шалгачихмаар байх юм, асуудалгүй бол тэгээд алдар нэрээ цэвэрлээд авна биз. Хэн намайг унагах гээд байна, хэн жагсаал зохион байгуулаад байна гэж хардаад, хажиглаад, айж чичрээд байхын оронд одоо л эрчтэй ажиллаад, хулгайч луйварчдаасаа, дарамтлагчдаасаа салаад авах цаг юм шүү дээ. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр үүнийг л ойлгочихмоор байна даа!" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
643212
50 эможи

Зочин
2022-12-11 14:32
Жагсагч гэдэг цалин сайтай хариуцлага гэх юмгүй мэргэжил голдоггүй сайхан ажил бнаа. Миний мэдэх зарим хүн альч за гийн газар байсан засаг унагах жагсаалд л байнга очиж жагсдаг бүр мэргэжлийн жагсагч болчихсон хүмүүс байна. Урилгаар өндөр хөлсөөр жагсдаг бололтой. Нөгөө орифлeймийнхан сонгуулийн үeр үнэд ордог гэдэг шиг
зочин
2022-12-10 15:48
" Зуун "-нд яригдах энэ хулгай хэрэв үнэн бол уг үндсээр нь илрүүлж бүх хөрөнгийг нь хурааж ард түмнийг хохиролгүй болгох хэрэгтэй. Эд Монголын ард түмний хөрөнгийг хулгайлсан учир ард " түмний шүүх "-ээр оруулж зохих шийтгэлийг оногдуулах ёстой ёстой.
Иргэн
2022-12-10 10:52
Оюукагиин зоригтой үйл ажиллагааг ард түмэн тууштай дэмжинэ ээ. Урагшах. Ард чинь ард түмэн байна. Бид тэмцлээ зогсоохгүй акул хулгайч нарыг илрүүлж арга хэмжээ авахуултлаа тэмцэх болно
Зочин
2022-12-09 21:27
амарбаясгалан өөрөө хулгайч л даа
Цэрэндолгор
2022-12-09 18:50
Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн төлбөрийг хуульчилж өгөөчээ зальтай улсууд хамгийн ашигтай газрыг авч барилга барьчихаад тэрийгээ түрээслэж түрээсийн өндөр төлбөрөөр хүмүүсийг шулж дарамталж байна
Зочин
2022-12-09 15:47
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар нар Эмүүжингийн ярьсан шигийг ойдгоод тэмцэж байгаа боловч аалзны торонд орооцолдсгсодын төлөөллөөс элдэв саад учраад саатуулаад байгаа бололтой. Нэрсийг нь илэн далангүй зарлаж ард түмнийхээ сонорт хүргэж дэмжлэгийг нь авах чухал. Тэд шалгуулаад буруугүй бол цагаатаж л таарна. Айхгүй дариухан нэрсийг нь зарлаасай, тэгж энэ бухимдлыг намжаая. ЗГ-ийг тараах юм яриад байгаагийн цаана но бий. Путиний замаар албан тушаалд хадагдах санаатай зарим нэг хүн байгаа юм биш биз гэж хардахаар ч байна даа.
keyboard_arrow_up