ТЕГ: Арван сая төгрөгөөс дээш орлоготой 1300 хүнд ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт үйлчилнэ

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хууль хэрэгжсэнээр данснаас их хэмжээний мөнгөн гүйлгээ гарахад 10-15 хувийн татвар авна гэх ташаа мэдээллүүд тархаад байгаа юм. Тэгвэл уг асуудал болон 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Тодруулбал, Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643210
1 эможи

Зочин
2022-12-10 07:42
одоо тэднээс дараа нь бид нараас энэ огт байж болохгүй
keyboard_arrow_up