Казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол бариулсан гэх асуудлаар Х.Нурлатыг ШАЛГАЖ БАЙНА

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Түүнчлэн тэрбээр "Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг шүүхэд шилжих шатандаа явж байна. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр гартал бид тухайн хүнийг гэмт буруутай гэж зарлаж болохгүй. Үүнтэй адил мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй тохиолдолд УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлах боломжгүй" гэлээ.

Х.Нурлат ЭТТ компанид Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
643204
2 эможи

.
2022-12-09 17:57
Ийм Монголд сэтгэл зүрх байхгүй адгийн новшид мэдлээ өгчихсөн хандйг хага дараач.Казакстанд сэтгэлтэй бгаа биз Монголыг бол түй нулимана.энэ мэтийн хасагуудыг нутгаасаа хөөж гарга
О
2022-12-09 17:55
Нэг муу гуйлгачин эх оронгүй хасагт хамаг мэдэл газар нутаг баялагаа алдчихсан шившигтэй үнэн дүүрчихсэн хууль шүүх арчаагүй амьсгаанууд шууд хорьж хөрөнгийг царцааж улсын орлого болгоочээ
keyboard_arrow_up