СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гүүрний хашлага мөргөн, доош унаж, машины эд ангид хавчуулагдан НАС БАРЖЭЭ
2022 оны 12 сарын 09
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар ачааны автомашин гүүрний хашлага мөргөн унаж, жолооч нь нас баржээ. Энэ тухай дуудлага өчигдөр /2022.12.08/ 11:56 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Портер” маркийн ачааны автомашин таван метр өндөр гүүрний хашлага мөргөн, доош унаж, жолооч Б /23 настай, эрэгтэй/ машины эд ангид хавчуулагдсан байжээ. Жолоочийг гарган сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн ч тухайн иргэн эмнэлэгт очоод нас баржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1





2



643185
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс