ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСГИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖЭЭ

2022 оны 6 сарын 22

Arslan.mn

УИХ-ын 103 дугаар тогтоол буюу Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.

Тодруулбал, Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч нартай Засгийн газрын хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан байна.

Уг ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643151
0 эможи

keyboard_arrow_up