Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
2022 оны 10 сарын 12
БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна.
Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.
Мөн нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчлэн нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643137
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс