Цагаанхад-гашуунсухайт чиглэлийн 19.2 км замын ажил 83 хувийн гүйцэтгэлтэй байна

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат бусад албаныхан Өмнөговь аймагт ажиллалаа. Цагаанхаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 19.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 83.28%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ онд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Тус авто зам ашиглалтад орсноор тээвэрлэлтээс үүдэн бий болдог байгаль орчны сөрөг нөлөөлөл буурна гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643130
0 эможи

keyboard_arrow_up