У.Цогтбаяр: Яагаад намайг тагнаад байгаа юм бэ. Намайг мөнгө авсан гэвэл миний дансыг БҮГДИЙГ ШАЛГА

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр: 

“Хар машин, цагаан машин хоёр манай гэрийн гадаа хоносон. Өглөө бичлэг хийгээд постолход л алга болсон. Жижгээ ахын гэрийн гадуур хар хувцастай хүмүүс пэр хийгээд гүйсэн гэж байна. Би яасан юм бэ. Яагаад намайг тагнаад байгаа юм бэ. Намайг мөнгө авсан гэвэл миний дансыг бүгдийг шалга. Надад бэлнээр мөнгө өгөх гэж оролдох байх. Би авч байгаад гоё эгзэгтэй үед гаргаж ирнэ.

-Та СӨХ-ийнхөө коридорын бичлэгийг авч харсан уу?

-СӨХ-өөсөө авна. Сая сэрээд хүүхдүүдээ хүргээд наашаа ирлээ. СӨХ-өөсөө хүсье. Бичлэг нь гурав хоног хадгалах байх. Намайг тагнаад байна. Ямар учиртай юм бэ.

-Сая Х.Нямбаатар мэдээлэл хийлээ та сонссон уу?

Сонслоо. Ээлжит жүжиг шүү дээ. Жижигхэн жараахайнуудаараа туг тахиж байна. 40 их наядад төрийн удирдлагууд юу ч аваагүй гэсэн үг юм уу. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Сүүлийн 30 жилд сонгуульд орооцолдоогүй эрдэмтэн мэргэдээ гаргаж ирье. Дандаа Улаанбаатарын бугшсан лалрууд 21 аймагт очиж заваан юм хийж байна. Үүнийг уг үндсээр нь солихгүй бол болохгүй. Хамгийн аймар нь сайн хүмүүс нүдээ аниад өнгөрч байна.

-Ажлын хэсэгт 100 хүнийг оруулна гэсэн шүү дээ?

-Энэ 100 хүнийг ярихаас өмнө хулгайчаа л тод болгоё. 100 хүнээ аваад ороход намайг Hollywood-эд гаргаж өгнө гээд хуурчихвал яах вэ. тийм учраас орохгүй, зөвшилцөхгүй.

-Гэрийн тань гадаа хүн ирээд сахиад байхаар айж байна уу?

-Ойр дотнын хүмүүс болгоомжтой байгаарай гээд айлгаж байна. Гэхдээ айлаа гээд яах вэ. Миний гэр бүл үр хүүхдийн ширхэг үсээр нь оролдох л юм бол байхгүй болтол тэмцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643127
4 эможи

Зочин
2022-12-09 07:56
Алиа салбадай нар мөнгө л авдаг шүүдээ Цогтбаяр мөнгөөр жагсаж байгаа байхаа
Зочин
2022-12-08 21:19
жүжигчин бол жүжигчин л байна шүү дээ
Зочин
2022-12-08 20:07
Энэ жагсаал их олон салаатай бололтой
Зочин
2022-12-08 14:31
Энэ Цогтоо гэх жүжигчин үйл хөдлөл, ярьж байгаа зүйлс нэг л бишээ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ акулуудаас хөлслөгдчихсөн юм биш биз. Хулгайч нар луу гэхээсээ илүү ТӨР ЗАСГИЙГ унагах гэж оролдоод байх шиг байна энэ чинь нүүрсний хулгайг илрүүлэхгүй гэсэн л үг дээ
keyboard_arrow_up