Ж.Сүхбаатар: Би сайдаас илүүтэй АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ шүү

2022 оны 12 сарын 08

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, “Би сайдаас илүүтэй ард түмний төлөөлөгч.

Сайд боллоо гээд миний бие түгжрэлээс бусад асуудал ярихгүй амаа үдүүлнэ гэж байхгүй, учир нь ард түмний дуу хоолойг би илэрхийлж байх үндсэн үүрэгтэй түмний төлөөлөл.

Авилга хулгайтай олон жил бодитоор тэмцэж ирсэн. Золиос төлөөсийг нь ч өөрийн биеэр олон жил амссан, үүрсэн.

3 сарын өмнө Ерөнхий сайд төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах салбар дундын зохицуулалт хийх сайдаар тохоон томилсон, би чадлаараа энэ ажлыг хийх гэж үнэн голоосоо хичээн зүтгэж яваа. Хариуцлагаас зугтдаг хүн биш. Тэр тусмаа сайдын албан тушаалд дурлаад байнгын хараал зүхэлд өртөх ажил албанд дурлан очих хүн бүр ч биш. Надаас болоод унаад саатаад байгаа ажил нэг ширхэг байхгүй, харин уналтад орсон салангид ажлуудыг нэгтгэн зохицуулахад хамаг хүч анхаарлаа тавьж өөрийн мэргэшсэн ажлуудаа, бас тойргийнхоо асуудлыг хойш тавин төвлөрөл, түгжрэлийн чиглэлийн нүсэр ажлуудыг цэгцэлж явна.

Түгжрэлийн асуудал хариуцлаа гэж намайг даапаалах нэгэн байх ч энэ талаарх нэгдсэн бодлогогүй явааг засах шаардлагатай байгааг ойлгох нөгөө нь ч бий.

Түгжрэлийн зовлон бол ядууралтай адил нийгмийн олон талт олон жилийн хуримтлагдсан сөрөг үзэгдэл тул богино хугацаанд хүчээр л биш бол шууд үр дүн гаргах боломжгүй хуримтлагдсан гамшигт хүндрэл.

Цогц асуудалд цогц шийдэл хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдана!” гэжэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643116
1 эможи

Иргэн
2022-12-08 16:49
Яг үнэн дүү минь цээжээ дэлдэж тэмцэх цаг цаг чинь болсоон… мэдэлтэй мэдээлэлтэй байгаа дээрээ тэмц
keyboard_arrow_up