С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг, 100 мянган ам.доллар, Б.Ганхуягийнхаас тусгай төхөөрөмж илрүүлэгч ИЛРҮҮЛЖЭЭ

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч гарч ирсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643105
3 эможи

irgen
2022-12-08 14:51
Iim l er emgui hulgaichid shuu dee. Ehni bayartsogt bayar saihan bileg ene tre yaj ch chadahgui hulgai g buur garuulj orhiloo MAN
Зочин
2022-12-08 11:08
Энэ хүн чинь нөгөө Хөдөлмөрийн баатар хүн мөн үү? Монгол улсын алдар цол шалан дээр унаж дээ. Даанч яав.
keyboard_arrow_up