Хан-Уул дүүргийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

2014 оны 7 сарын 29

Энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдварт боом өвчин гарсан. Шинжилгээгээр  тус дүүрэгт зөвшөөрөлгүй буусан айлын мал боом өвчтэй байсныг тогтоосон байна. Тиймээс боом өвчин  гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. 

Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомтын бүх малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин тарьж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг  хийжээ.  Мөн нийслэлийн Мал эмнэлгийн газраас бүх малд эмнэлзүйн үзлэг хийхэд сэжигтэй мал илрээгүй учраас хорио цээрийн дэглэмийг ийн  цуцалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6431
0 эможи
keyboard_arrow_up