Ж.Ганбат: Тагнуулын байгууллагаас нүүрсний оффтейк гэрээг ил болгохыг ЗӨВШӨӨРСӨН

2022 оны 12 сарын 08

Засгийн газрын хуралдаанаар нүүрсний оффтейк гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр ““Эрдэнэс Тавантолгой” компани дээр оффтейк гэрээг ил болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаад, арваннэгдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 22-нд “Оффтейк гэрээг ил болгоход хуулийн хүрээнд асуудалгүй. Засгийн газарт асуудлаа тавь гэсний дагуу арваннэгдүгээр сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гэрээг ил болгох хүсэлт хүргүүлсэн.Нийт есөн гэрээг ил болгоё гэдэг асуудал тавьсныг Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн. Гэрээний нөгөө тал зөвшөөрөх юм бол эдгээр гэрээ ил болно.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас оффтейк гэрээг ил болгохыг дэмжсэн. Гэхдээ нэг нөхцөлтэй.  Гэрээний нөгөө тал болох Хятадын хөрөнгө оруулалттай компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр оффтейк гэрээг ил болгох асуудал үүссэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт, тээвэрлэлтийг ил тод болгосон. Хятадын талаас “манай талын хүсэлтийг харгалзаж үзээч” гэсэн асуудлыг тавьж байна" гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
643094
4 эможи

Сүхбаатар
2022-12-08 10:39
Хятадууд тэгээд манай талаас зөвшөөрөл аваад холбогдох хүмүүсдээ хариуцлага тооцсон юмуу.
keyboard_arrow_up