Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

2022 оны 12 сарын 06

Arslan.mn

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлжээ.

Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр 2020-2021 онд уг албан тушаалыг хашиж байхдаа Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайханы хамтаар иргэд, аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан, үйл ажиллагаанд нь саад хийн, хясан боогдуулж  их хэмжээний хахууль авсан гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан аж. 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдож, АТГ-ынханд шалгуулж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг нь хаасан. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам.долларыг Монголбанканд тушаах ёстой байтал Худалдаа, хөгжлийн банканд хугацаатай хадгалж, хүүнээс нь хувьдаа ашиг олсон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм. АТГ-ынхан уг шалгалтын явцдаа дээрх 37 сая ам.доллар буюу 105 тэрбум гаруй төгрөгийг Монголбанканд тушаалгасан байдаг.

 

 

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
643058
6 эможи

DR. PRADHAN
2022-12-13 03:06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-13 03:06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-12-07 17:43
бузарын новшийг шоронд нь хийвэл таарна
Зочин
2022-12-07 11:48
ЗА ИНГЭЭД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР 2 ХУЛГАЙЧТАЙ БОЛЛОО
Зочин
2022-12-07 09:24
Баатар цолоо буцаан авч хөрөнгийг нь хураах хэрэгтэй
Зочин
2022-12-07 08:48
Ийм эх орон .ард түмэн.төрийн эсрэг гэмт хэрэгтэнүүдээс баатар цолоо хурааж авах хэрэгтэй.
Зочин
2022-12-06 21:29
Нүгэл нүдээрээ гардаг гэж их гашуун боловч үнэн үг шүү
Зочин
2022-12-06 19:52
Жeнко eрөнхийлөгч болсноор төрийн одон мeдаль авилгын нэг хэлбэр болсон доо. Төрийн шагналын нэр хүндийг унагаж өөрийн тойрон хүрээлэгч хулгайч луйварчин бууны ноход долоогч нартаа үй олноор нь тарааснаас болж одонгоо зүүгээд шоронд залардаг болох нь дээ.шорон баатар гавьяатуудаар дүүрэх нь Гэтэл шударгаар хөдөлмөрлөж байгаад нь иргэд хүсэж дэмжлээ ч өгөхгүй юм даа . Болдсайхан эмчид амьдад нь гавьяат өгчихдөггүй юм байх даа. Биeнь муу л байгаа хирнээ ажлаа хийсээр л ард иргэдээ аварсаар л байх юм
зочин
2022-12-06 14:46
женко ерөнхийлөгч хийсэн гэж бодохоор энэ улс дампуурахаас ч яахав.
Sansar
2022-12-06 14:17
Shuud buud uur arga bhguiee
Зочин
2022-12-06 13:33
Женко-гийн хөдөлмөрийн баатар болгосон Удаанжаргал нь юу хийлээ түүний адил хөд баатар болсон энэ этгээд Женкогийн гар хөл юм байна даа.Женко гэж нэг далд ормоор булай байх юмаа. Олны муу хэл аи түүнд хүрдэггүй юм байх даа. Үйлийн үр гэж юм байдаг гэдэгсэн
keyboard_arrow_up