Эрхээ эдэлж болно, гэхдээ эмх замбараагүй байдал ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ

2022 оны 12 сарын 05

Жагсаалыг албадан тараах шийдвэр гаргасан талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дөнгөж сая мэдээллээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар жагсаалыг хоёр цагийн хугацаанд тараах санал хүргүүлжээ. Хэрвээ жагсагчид хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараах захирамж гаргасан байна. Мөн талбайд цугларсан иргэдийн 90 орчим хувь нь оюутан залуус байгаа гэдгийг мэдээлсэн юм.

"Хэрэгцээгээ мөрөөдөл болгож амьдармааргүй байна", "Монголдоо шударга гоё амьдаръя", "Амьдрах арга алга", "Шударга ёсыг тогтоо", "Бидний ирээдүйг битгий хулгайл", "Энэ жагсаал үнэгүйдэх ёсгүй", "Өнөөдрийн ажлаас маргааш илүү чухал байна" зэрэг самбар өргөсөн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төв талбайд жагсаж байгаа иргэд УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардаж байгаа юм. Ингэхдээ тэд Төрийн ордон руу дайран орж, Төрийн тусгай албан хаагчдын шаардлагыг үл биелүүлэх, хүч хэрэглэн эсэргүүцэх зэргээр зөрчил гаргасан. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай байдаг юм. Түүнээс гадна тус жагсаалд оролцогчид дунд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн олон байгаа нь эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс дээрх захирамжийг гаргаж буй аж. Түүнчлэн эмнэлгийн яаралтай тусламж авах хүмүүсийн тоо ч нэмэгджээ.

Хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын үндсэн зарчмын нэг. Энэ бол бидний нийгэмд байгаа хамгийн том үнэ цэн, эрх чөлөө гэдэг нь үнэн. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлд Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй хэмээн заасан байдаг ч жагсаал цуглаан хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний үед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
643037
6 эможи

BAT
2022-12-06 12:32
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-12-06 12:32
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-12-06 08:56
Засгийн газар огцорвол бүүр замхраад алга болно. Өмнөх засгийн газрууд иймэрхүү хэргүүдийг ард иргэдэд илт хэлж байсан тохиолдол бий юу. Юу хийж бужигнуулж байгааг мэддэггүй о байсан ш дээ. Энэ засгийн газар сайн ажиллаж байна. Харин хулгайчийн хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Хэдэн сар хориод өвчтэй гээд суллаж болохгүй
Нараа
2022-12-06 00:14
Шударга ёс, үр хүүхдийн минь ирээдүй, хулгайчдын хөрөнгийг хурааж хятадын өрийг нэн даруй дармаар бна
цацрал
2022-12-06 00:12
Хулгайчийг нарт хариуцлага тооцох ард иргэдээ хэлмэгдүүлэх биш
Гаа
2022-12-05 22:51
Ард түмэн их ядуурч байндаа өөр арга байна уу
Зочин
2022-12-05 22:49
За зайлаа новшнууд улс орныг самраад байхад дуугүй хараад суух уу. Овоо босгоогүй бол
Зочин
2022-12-05 22:39
Арай хэтэрч бна. Манайх шиг ухамсаргүй ард түмэн тайван жагсана гэж хэзээ ч үгүй..
Зочин
2022-12-05 22:05
Хүрэлсүх баахан сүржигнээд хүмүүсийг загнаад байсан яагаад хулхи нь буучихав Нүүрсний хулгайболон том хэргүүдийн ард дандаа томчууд:ЭксЁр П.Очирбат Сү Батболд,Х.Баттулга Элбэгдорж,Зика вирус Энхболд Да.ГанболдДорлигжавБатүүл,Сосорбарам нар байгаа.Эдний эсрэгнөгөө сэлэм эргүүлэх Хүрэлсүх чинь эднийхээ нүүрийг ч эгц харж чадахгүй гөлөлзөөд хулхи нь аль хэдийн гонжигондоо хүрчихсэн салгалаж байнаа.Тийм учраас Ёрынхийлөгчөөс юм горьдоод нэмэргүй ажээ.Прокурор,Цагдаа,Тагнуул,Шүүхийн хонгилын зүтгэлтнүүдийг хуугаар нь солихгүй өмгөөлж хамгаалаад байгаа Төрийн 3 өндөрлөгийг огцор гэсэн жагсаал энэ хүйтнээс айхгүй эрчимтэй өрнөлөө.Бид ч дэмжиж байна.Инфляци галзуурч байна. Хүнсний барааны үнэ 70 хувиар өслөө Дарга нар юуч хийсэнгүй Хотын захын хорооллынхон олон хүүхэдтэй зарим нь өл залгуулж бусад хог түүжгуйлгачин болж түлшгүй гэрээ орхиод траншейнд дулаан газарт шилжиж байна. Хэн буруутай вэ
keyboard_arrow_up