Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс УРИАЛГА гаргалаа

2022 оны 12 сарын 05

Arslan.mn

Сүүлийн үед улстөрчид болон иргэдийн дунд ихээр яригдах болсон “Нүүрсний хулгай” гэх асуудалд “Тавантолгой” ХК-ийг нэр холбох болсонд тус компанийн ТУЗ-өөс дараах тайлбарыг хийлээ.

“Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа мэтээр мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Тавантолгой” ХК нь хувьцаат компани учир бүрэн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар хувьцааг нь худалдаж авсан хувь хүмүүс эзэмшдэг бөгөөд хоёр талаасаа ийнхүү хатуу хяналттай ажилладаг гэдгээрээ давуу талтай гэдгийг тодотгохыг хүсч байна. 2018 онд анх тухайн компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд халдаж, олон мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан мэтээр буруу ташаа мэдээллийг олон нийтэд тарааснаас болж, манай компанийг хууль хяналтын болон бусад байгууллагууд хоёр жил гаруй шалгасны эцэст ямар нэгэн зөрчилгүй болохыг тогтоож, прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон билээ. Харамсалтай нь уг асуудлаас болж, манай компанийн үйл ажиллагааг багагүй хугацаагаар зогсоосны улмаас нүүрсний экспорт зогсч, тэр хэрээр улсын болоод аймгийн төсөв тасалдахад хүрч ихээхэн хохирол амсч байсан билээ. Ийнхүү хоёр жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, үнэнийг тогтоочихсон байхад улстөрийн өнгө аяс бүхий “нүүрсний хулгай” гэх асуудалдаа ямар ч буруугүй манай компанийг дахин татан оруулж, компанийн үйл ажиллагааг доголдоход хүргэж буйд уурхайчид болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс харамсч буйгаа илэрхийлье. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гол экспортын нөхцөл бол уурхайн амнаас нүүрсээ борлуулдаг бөгөөд нүүрсний тээвэрлэлт хийдэггүй, тээвэрлэлтэнд оролцдоггүй болохыг цохон тэмдэглэе. Худалдан авагч компани нь нүүрсээ тээвэрлэдэг ба манай компанийн хашаанаас гарснаас хойш тухайн тээвэрлэгч компанийн эрхийн асуудал болдог. Богино болон уртын тээвэр хийх, аль боомтоор гарах, хэдэн машин тонн нүүрсээ хилээр гаргах, хэдэн доллараар урд хөршид нүүрсээ борлуулах зэрэг асуудал нь худалдан авагч компанийн асуудал бөгөөд манай компанид ямар ч хамааралгүй болно.

“Тавантолгой” ХК нь сүүлийн 20 жил топ татвар төлөгч аж ахуйн нэгжээр жил болгон шалгарсан, улсын болоод аймгийнхаа төсвийг бүрдүүлж өгдөг уул уурхайн шилдэг компани билээ. Өмнөговь аймаг хэдхэн хоногийн өмнө 2023 оны төсвөө баталсан бөгөөд 675 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 275 тэрбум төгрөгийг улсын төсөвт татаас хэлбэрээр өгөхөөр ИТХ-аараа шийдвэрлэсэн юм. Энэ төсвийн ихэнх хувийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК бүрдүүлж өгч буйгаараа уурхайчид болоод хувьцаа эзэмшигчид бид баяртай байдаг юм. Иймд тус компанийн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явж, улсын болоод Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлэхэд төвлөрч ажиллах ёстой. Гэтэл сүүлийн үед өрнөөд буй улстөржсөн мэдээллээс болж, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Нэг орд талбайгаас нүүрсээ олборлодог төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн асуудлыг ойролцоо нэртэйгээр нь далимдуулж “Тавантолгой” ХК-д болсон мэтээр асуудлыг өөр тийш нь эргүүлж буйд Төлөөлөн удирдах зөвлөлөөс харамсч буйгаа илэрхийлэхийн ялдамд олон нийт болон хэвлэл мэдээллийнхнийг үнэн бодит мэдээлэл түгээхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
643036
14 эможи

Зочин
2022-12-05 21:26
ter manai aaviin omnogovid huuhed bhdaa amidarjiisan baishin edr n yaag heveerei sum edr yaag heveerei bsn gsn neg bodoliin aavd ter n ih dotno saihan bsn bh ghdee iim ih mongo omnogovid orj idriin bol teed ygd hogjdogguin ? manlai sumd ajilsan zuer l neg zeluud sum haluun us ch bhq ! tsogttsetsii gj sumand hdn sauna massagenii gzr l neegdlee gd tsaas naagad yvad bsn sngdjiin ene bdlaaraa Mongol uls dampuurlaa2 odoo yaay ghw manai undestnii oorsdiinh ontslog bodoj setgej chaddag ym n hulgai hiihees hoish ene baidal mongol uls mohno neg bol hdn zuun jil urgeljij baij gaigui bolohuu guu yu ? mongol uls mohov ! hen mohoov mongolchuud oorsdoo mohoov ! 76 bish deed doodgui toriin alba, toriin omchit gzruudiin darga tsereg gsn too tomshgui olon mongolchuudaas oorsdoos min bolj mohloodoo shaavas.
keyboard_arrow_up