ЖАГСААЛ : Иргэд төрийн ордон руу дайрч жагсаал хурц хэлбэрт шилжиж болзошгүй байна

2022 оны 12 сарын 05

Arslan.mn

"Хэрэгцээгээ мөрөөдөл болгож амьдармааргүй байна", "Монголдоо шударга гоё амьдаръя", "Амьдрах арга алга", "Шударга ёсыг тогтоо", "Бидний ирээдүйг битгий хулгайл", "Энэ жагсаал үнэгүйдэх ёсгүй", "Өнөөдрийн ажлаас маргааш илүү чухал байна" зэрэг самбар өргөсөн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 Төв талбайд жагсаж байгаа иргэд УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардан хашхирч байгаа юм. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж, шаардлагын хариуг өгөхгүй бол зам хаасаар байх болно гэдгээ хэлж буй. 

Зарим жагсагч одоо ч Төрийн ордон руу орохоор оролдож,  Чингис хааны хөшөө рүү авирчээ. Жагсагчдын зарим нь  жагсаалаа тараахыг бусдадаа уриалж байгаа бол нөгөө хэсэг нь ордон руу хүч хэрэглэн, нэвтрэхийг уриалсаар байна.  Цагдаа нар Төрийн ордон руу орох хаалгыг хамгаалж байгаа бөгөөд иргэдийн эсэргүүцэл нэмэгдсээр байна.

Цагдаагийн байгууллагаас яг одоо чанга яригчаар иргэдэд хууль эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл өгч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар танилцуулан ажиллаж байна.

Энэхүү жагсаалын зорилгыг гуйвуулан ашиглах этгээдүүд жагсагчдын дунд байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс жагсаалд оролцож буй иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бодолцож, жагсаж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хариуцлагатай эдлэхийг уриалж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643016
0 эможи

keyboard_arrow_up