С.Ганбаатар: Голомтын Д.Баясгалан, MCS Ж.Оджаргал, Апу-гийн П.Батсайхан нар нүүрсний хулгайн ТОЛГОЙЛОГЧ нар
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-н асуудалд холбогдсон гишүүдийн нэрсийг зарлаж байна.
Ж.Ганбаатар: “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-н асуудалд холбогдсон гишүүдийн нэрсийг зарлая.
Хамгийн том гурвыг нь нэрлэе.
-Голомтын Д.Баясгалан
-АПУ П.Батсайхан
-MCS Ж. Оджаргал 12 сарын 24-нд Нүүрсчид өөрсдийн гэсэн намтай болно би баттай хэлье. Эдгээр гурван хүнээр толгойлуулсан хүмүүс нүүрс дээрэмдэж байна. Энэ хэргээ төрийн нууцад хамруулсан.
Тэд монголын хамгийн том шүүгчдийг "баздаг" болсон. Хамгийн том, булиа шүүгч АПУ-гийн П.Батсайханы арын өрөөнөөс салахаа больсон гэдгийг хэллээ.
Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, У.Хүрэлсүх ээ та нар ичээч. Ажлаа хийгээч. Энэ нүүрсчидтэйгээ хариуцлага тооц. Эрх баригчид ажлаа хийж чадахгүй байгаа учраас иргэд жагсаж байна гэв.