ХАРАМСАЛТАЙ: “Тэс Петролиум” ХХК-ийн хоёр ажилтны цогцсыг түлшний савнаас ОЛЖЭЭ

2022 оны 12 сарын 05

Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан галыг 18:44 цагт бүрэн унтраасан.

Тодруулбал, “Тэс Петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг унтраахад Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч, гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл, түймэрт ШТС-ын нэг ажилтан нас барсан бол хоёр ажилтныг эрэн хайж байсан юм. Энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Устай холилдсон 450 тонн түлш бүхий савыг соруулж дууссан. Эрэн хайж байсан хоёр хүнийг тухайн түлшний савнаас нас барсан байдалтай олж цогцсыг холбогдох газарт хүлээлгэн өгсөн. Эрэн хайх ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цагт өндөрлөсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
43
ouch an post
3
confuse an post
3
angry an post
5
642981
59 эможи

Зочин
2022-12-05 10:26
УИХ ын гишүүны бузар компанаас энэ 3 хүнии амь нэхэх хэрэгтэи.
Зочин
2022-12-05 09:41
бас цогцос нь байна уу. хайлаад замхарчаагүй юу
margad toroo
2022-12-05 09:38
ymar haramsaltai ym be hairan ami
keyboard_arrow_up