Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдөөгүй автомашин зорчуулахгүй

2022 оны 12 сарын 04

Arslan.mn

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй гэж ТЦА-наас мэдээллээ.

Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг маргаашаас эхлэн эрчимжүүлнэ.

Ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж буй 100 гаруй алба хаагч дээр нэмж 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
642970
5 эможи

keyboard_arrow_up