ЦАГ АГААР : Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

2022 оны 12 сарын 04

Arslan.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

ИРЭХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,

6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,

7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

8-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Салхи 6-нд говь, талын нутгаар, 7, 8-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642969
1 эможи

keyboard_arrow_up