НЦУГ : Сурагчдын гар утсыг халааснаас нь хулгайлсан Б,Э нарыг олж илрүүлэн, шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн сурагчийн гар утсыг халааснаас нь хулгайлан авч байгаа бичлэгийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн 2 сурагчийн гар утсыг хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлсэн байна.
Шалгалтын явцад урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байсан эрхэлсэн тодорхой ажилгүй 33-34 насны Б, Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.