ФОТО : “Намайг алгас“ арга хэмжээнд ЕБС-ийн охид, хөвгүүдийн зөвлөлийн 700 гаруй сурагчид ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Энэ хүрээнд олон нийт, залуучууд руу зөв хандлага, зөв сонголт, амьдралын хэв маягийг уриалсан "Намайг алгас" нөлөөллийн аяныг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 02-ны өдөр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын охид, хөвгүүдийн зөвлөлийн 700 гаруй сурагчдыг хамруулсан "Намайг алгас" эвэнт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө, ЦЕГ-ын УСХ-ийн дарга Г.Арсланхуяг, НЦУГ-ын дэд дарга Б.Оюутболд, НЦУГ-ын хэлтсин дарга Б.Батзориг, Сэттгэл зүйч Ц.Энхжаргал, Нийслэлийн охидын зөвлөл, хөвгүүдийн зөвлөлийн зохион байгуулах алба болон ахлах ангийн сурагчид оролцлоо.
Арга хэмжээний үеэр Сурагчдын төлөөлөл уг аяныг дэмжиж, идэвхтэй оролцож байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн гадуурхал, буруу хорт зуршлаас сэргийлэх талаар цагдаагийн байгууллагаас сонирхолтой контентуудыг илтгэлийн хамт танилцуулсан нь оролцогч 700 гаруй сурагчдад хэрэгтэй мэдээлэл болсон юм.
Арга хэмжээний төгсгөлд сүүлийн өдрүүдэд хит болоод байгаа "Намайг алгас" аяны сүлд дууг сурагчид бүгд хамтдаа дуулж, бүжиглэлээ.