СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эхнэр, охиноо машиндаа үлдээгээд тусламж дуудахаар явсан 23 настай иргэн осгож нас баржээ

2022 оны 12 сарын 02

Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр /2022.11.30/ Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болж улмаар малчин А /23 настай, эрэгтэй/ цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл иргэн А нь эхнэр охины хамт алга болсон дуудлагыг анх тус сумын Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 30-ны 08.00 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгджээ.  Улмаар эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлж, тус өдрийн 09:50 цагийн орчимд иргэн А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлсэн байна.

Харин 23 настай А нь тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явсан ч машинаасаа 3 км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон байна.

Иймд иргэд хол замд явахдаа автомашины техник бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж явах болоод болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
1
confuse an post
1
angry an post
642935
9 эможи

keyboard_arrow_up