Цасанд суусан 3 зорчигчтой автомашиныг ТАТАН ГАРГАЛАА
							 2022 оны 12 сарын 02						
						
					
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн ”Харуул толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/-т Автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 12 сарын 01-ний өдрийн 19:25 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.
Тодруулбал, алба хаагчдыг очиход тус аймгийн Цагаан-Овоо сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ийн “Бонго” загварын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг 55 минут ажиллаж татан гаргасан байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								642933
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
