Ж.Сүхбаатар: Даваа гарагаас нэгдүгээр эгнээнд хүн хүч гаргаж, хяналт тавина

2022 оны 12 сарын 01

Даваа гарагаас эхлэн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулах, хяналтыг чангатгах талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Нэгдүгээр эгнээнд автомашин явуулах эсэх асуудал нь Тээврийн цагдаагийн алба, Хууль зүйн сайдын харъяанд байдаг. Гэтэл намайг түгжрэл тайлаад өг гэх юм. Бухимдал тайлахад би хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ замын нөхцөл байдал хүнд байна. Зам дээр машинууд багтахгүй байна. Дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулах гээд байна. 

Ямар ч байсан даваа гарагаас нэгдүгээр эгнээнд хүн хүчээ гарга, хяналтаа сайн тавь. Нийтийн тээвэр амьсгаа авах тал дээр бүх нөөц чадлаараа ажилла гэдэг үүрэг өгч байгаа. Энэ нөхцөлд шахалт үзүүлэхээс өөр арга алга. Сайд гээд нэртэй нэг нөхөр л бүгдийнх нь өмнөөс бухимдал тайлагч болж хувираад байгаа боловч хариуцдаг маш олон газрууд бий. Би шууд удирддаг дарга нь ч бас биш" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642918
1 эможи

Зочин
2022-12-04 16:28
Одоо тэгээд ажил нь дийлдэхгүй бгаа цагдаа нараа л тамлаж иргэдтэй маргалдуулж муу нэр дуулж хараал хүртэх нь дээ муусайн цагдаа нар маань
Зочин
2022-12-03 22:00
Төрд ийм эргүү тэнэгүүд бгаа цагт монгол хөгжихгүйэ түгжрэл хэзээч бууранхгүй өнөө маргаашаа аргацаасан тэнэг шийдвэр гаргачихаад муусайн новшнууд
Зочин
2022-12-01 21:13
Тэртээ тэргүй ажлаа дийлэхгүй байгаа цагдаа нарыг махлаад байгаарай... Орон тоог нь нэмээд эсвэл өөр хүмүүс ажиллуулаарай...!
keyboard_arrow_up