Дарханы “Тэс Петролиум” ХХК-д гарсан галыг унтраахаар Улаанбаатар, Эрдэнэтээс нэмэлт хүч хөдөлжээ

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарч, Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж буй талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл Дархан-Уул аймгийн  DBS телевиз үйл явлыг газар дээрээс нь дамжууллаа. Тус телевизийн мэдээлснээр "Нэг агуулах дэлбэрсэн. Галын нөлөөгөөр хажуугийн нөөцийн сав дахин дэлбэрч болзошгүй байгаа тул аюулгүй байдлыг хангаж хүмүүсийг талбайгаас гаргаж байна" хэмээсэн юм. 

Одоогоор Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Тухайн 2000 тонны багтаамжтай сав 650 орчим литр шатахуунтай байжээ. Энэ нь 10-12 цагийн хооронд шатаж дуусах бөгөөд нэг аймгийн Онцгой байдлын анги унтрааж дийлэхгүй. Тиймээс Сэлэнгэ аймгаас нэмэлт хүч ирсэн, Улаанбаатараас мөн ирж байгаа.

Гэхдээ галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар  унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан нааш хөдөлсөн" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642914
1 эможи

dd
2022-12-01 17:42
цахилгааны өндөр хүчдэлтнй их ойрхон вм бна.
keyboard_arrow_up