Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын гармыг ХААХГҮЙ

2022 оны 12 сарын 01

"Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана" гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болохыг ЗТХЯ-наас мэдээлжээ.

Тус яамнаас гаргасан мэдэгдэлд "Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана” гэсэн гарчигтай худал мэдээлэл цацагдаж иргэдийг бухимдуулж байна.

Түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед байгаа зам гармаа хаах боох биш харин шинээр барьж нээж байж асуудлыг цогцоор нь шийдэх учиртай.
Төмөр замын гармыг хаах талаар ЗТХЯ ямар ч шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн Улаанбаатар хот доторх бүх замыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газар  хариуцдаг болохыг сануулъя.   
Цаашид аливаа мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны хаяг, хэвлэл, мэдээллийн ажилтнаас лавлахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье
" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642913
0 эможи

A
2022-12-01 17:57
Хаана гэсэн чинь хэл ам болохоор нь гялс худал мэдээлэл болгоод чаацан
keyboard_arrow_up