Д.Бауыржан гадаадад эмчлүүлэх шаардлага үүссэн тул ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилжээ
							 2022 оны 12 сарын 01						
						
					
Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Д.Бауыржан ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилжээ.
Тодруулбал, эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэх шаардлага үүссэн тул өчигдөр /2022.11.30/ ийм хүсэлтээ гаргасан байна.
Тэрбээр 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Жандостой өрсөлдөж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга болж байсан билээ.
Өмнө нь МАН-аас 2016-2020 оны хооронд аймгийн ИТХ-ын даргаар, МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан юм.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								642904
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
