Мөсөн дээр наалдан АМЬДААРАА ТАРЧИЛЖ буй цагаан зээрүүдийг аврахаар ажиллаж байна

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн иржээ. Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, зарим нь мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж буй тухай Даланжаргалан Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв мэдээллээ.

Тодруулбал, тус сумын Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид салхи уруудан ирсэн цагаан зээрийн амийг аварч эх байгальд нь хүргэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэрбээр “Зэрлэг амьтанд ээлгүй шоронжсон нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удаж буй. Сумын төвийн урд байх өнжсөн нуурын мөсөн дээр наалдсан цагаан зээрийн заримыг аврахаар ажиллаж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642893
0 эможи

keyboard_arrow_up