Шүүгчид хахууль өгөхийг завдсан хүмүүст ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлэхээр болжээ

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129-ийг шалгажээ. Үүнээс 19-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бол эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас тавыг нь шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн юм.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дотор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн гэх хэрэг багтжээ.

Бидний авсан мэдээллээр шүүхийн шүүгч Б-д энэ оны есдүгээр сарын 8-нд иргэн С.Амардэлгэр, Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг нэгэн компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн юм байна. Харин шүүгч Бнь уг мөнгийг авмагцаа АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэж, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгчээ.

Өөрөөр хэлбэл, хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилсэн гэсэн үг.

С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан, сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан нэгэн аж. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна. С.Амардэлгэр нь өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан юм. Харин Л.Энхбатын хувьд өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн агаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх гэж буй маргалдагч хоёр аж ахуйн нэгжийн нэгийнх нь төлөөлөгч гэсэн мэдээллийг эх сурвалжууд бидэнд өглөө.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642885
1 эможи

Зочин
2025-06-21 21:44
тэрбумын авлигын 2 жингэр явж бх шив
keyboard_arrow_up